Энэ зун, өвлийн хувьд аймгийн нийт удирдах ажилтан, мал аж ахуйн мэрэгжилтнүүд, малчид иргэдийн идэвхи санаачилгаар мал аж ахуйн салбарт багагүй хөрөнгө зарцуулан ажилласан бөгөөд уйгагүй хөдөлмөрийн үр дүнд оны эхний малаа 99 хувиар онд оруулж 800 шахам мянган төл бойжуулан, урьд оныхоо мал сүргийг 400 гаруй мянган толгойгоор таван төрөл дээр нь өсгөсөн билээ. Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгаас Баяд үүлдрийн хуц 90, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд Баруунбаян-Улаан суманд Баяд үүлдрийн хуц 60, өлгийн улаан омгийн ухна 40, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ”Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн төвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц тус тус худалдан авч, малчдын захиалгаар нийлүүлсэн нь аймгийн мал сүргийн чанарыг сайжруулахад тодорхой хувь нэмэр болоод байна.
“Таны элч” сонин