Даамын багийн аварга шалгаруулах тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Даамын багийн аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын даамын холбооноос 100 буудалт даамын 2012 оны багийн аварга шалгаруулах “Холбооны цом”-ын тэмцээнийг нэгдүгээр сарын 20-22-нд “Хос мастер” шатрын академид зохион байгуулах гэж байна. Тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй нэг, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд баг тус бүрт ахмад нэг, өсвөрийн нэг тамирчин байх ёстой ажээ. Хэрэв багийн тоо найм ба түүнээс бага тохиолдолд тойргийн системээр, наймаас дээш тохиолдолд швейцарь системээр зургаан өрөг, 15-аас дээш тохиолдолд долоон тойрог тоглох юм байна.


Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99897594 утсаар лавлана уу.


Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж