Хүн ухаан алдуулсан Citroen-ний рекламыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Хүн ухаан алдуулсан Citroen-ний рекламыг хориглов

 
  Хориотой рекламын кадр

Британийн рекламын стандартын Хороо (ASA) үзэгчдийг унаж татах (epilepsia) үйлдэлд хүргэж болзошгүй хэмээн Citroen автомашины рекламыг хориглолоо.

Британийн сувгуудаар Citroen-ний реклам цацагдсаны дараа рекламын стандартын хороонд 10 гомдол ирсэн байна. Ихэнхи хүн дээрх рекламд хурц өнгөтэй зураглалууд хурдтай солигдсоны улмаас хараанд мэдрэг унаж татах өвчний шинж илэрсэн тухай гомдоллосон байна. Нэг хүн бүр үүний улмаас татаж унасан гэж мэдэгджээ.

We are yes men нэртэй уг рекламанд эрчтэй солигдох дүрсийг хэт хурдасгасан дуу дагалддаг юм. Британи үзэгчдийг улбар шар дэвсгэр дээр Yes гэсэн хар өнгийн үг жирэлзэж байгаа нь хамгийн их зэвүүцүүлсэн байна. Ядахад, дэвсгэр нь өөрөө мөн бага хэмжээтэй Yes үгнээс бүрдэж  байжээ. Нийтдээ рекламанд 300 Yes багтаасныг ASA-гийнхан тоолж гаргасан байна.

Унаж татахын шалтгаан болсон хэмээн рекламыг хориглосон тохиолдолд өмнө нь ч Британид гарч байсан юм. 2007 онд Лондоны Олимпийн зохион байгуулагчид сайтаасаа нэгэн рекламыг хасч байсан нь тухайн үедээ 8 хүнийг “унагааж” байснаас нь болжээ. Нэг хүн бүр эмнэлэгт хүргэгдэж байсан мэдээ байна.

Эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж