Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн дэргэдэх “Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдах ажилтан, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт” төслийн нээлт өнөөдөр “Кемпински-Хан Палас” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг төслийн зорилго нь эдийн засгийн салбарт олон улсын төвшинд өрсөлдөж чадахуйц чадварлаг боловсон хүчин бэлтгэх суурь нөхцөл, сургалтын орчинг бий болгоход орших ажээ. Улмаар үзэж судлах хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанар, заах арга зүйг сайжруулахад чиглэх гэнэ.
У.Болор