Жорж Лукас блокбастерт зүтгэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Жорж Лукас блокбастерт зүтгэхгүй

    © Anne-Christine Poujoulat ⁄ AFP
“Оддын дайн”, “Индиан Жонс”-ыг бүтээгч, америкийн найруулагч, продюсер Жорж Лукас (George Lucas) арилжааны киноноос зодог тайлж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Лукас The New York Times сонинд өгсөн ярилцлагандаа “Би бизнес, компани, ерөөс энэ төрлийн ажлаас холдож, огцорч байна” гэж хэлжээ. 30 гаруй жил турш Харрисон Фордын дэлгэцнээ амилуулж байгаа археологч, адал явдлын эрэлчин Индиана Жонсын тухай цувралын үргэлжлэл түүний сүүлийн ажил нь байж болохыг алдарт киночин тэгэхдээ үгүйсгэсэнгүй. Үүний дараа тэрээр өөрийгөө зөвхөн туршилтын кино урлагт зориулах бодолтой байгаа юм байна.

Түүний уран бүтээлийн эртний анд, продюсер Рик Маккалумын (Rick McCallum) ярьснаар, Лукас маргааш нээлтээ хийх “Улаан сүүл” (Red Tails) киноны прокатын дараа арилжааны киноноос татгалзах бололтой. “Үүнийг дуусгахад л тэрээр хүссэндээ хүрсэн гэж тооцож болно” гэж Маккалум ярьжээ.

1944 онд төрсөн Жорж Лукас 19 кино бүтээж, 64 киноны продюсер, 79 төслийн зохиолчоор ажиллахдаа хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж