Италийн “Милан” клубийн довтлогч Филиппо Инзагигийн агент түүнийг энэ улирлыг дуусгаад багаа орхино гэдгийг “La Gazzetta Dello Sport”-д мэдээлсэн байна. Өдгөө 38 настай “Гоолын машин” энэ улиралд “Сери А”-гийн гурван тоглолтод сэлгээгээр гарч, талбайд ердөө 28 минутыг өнгөрөөжээ. Түүнийг Францын “ПСЖ”-ий ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон Карло Анчелотти багтаа авах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Мөн “Супер Пиппо”-г “Лацил”, “Эспаньол”, АПОЕЛ, “Блэкбэрн”, “Марсель” сонирхож байгаа аж.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин