
Ерөнхийлөгч “Кардиналс”-ыг баатрын дүрээр угтан авчээ. Дэлхийн цувралд үзүүлсэн тэдний гайхалтай амжилтыг Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн магтсан байна. Хэдийгээр Обама “Сент Луис”-ын заналт өрсөлдөгч “Чикаго Уайт Сокс”-ын үнэнч дэмжигч боловч “Кардиналс”-т магтаалын үг харамгүй хайрлажээ. Бейсболын түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлт хийсэн хэмээн тэдний амжилтыг тодорхойлсон. Мөн Валтер Ридийн цэргийн эмнэлэгт зочилж шархадсан цэргүүдтэй уулзсан явдалд нь талархлаа илэрхийллээ. Энэ өдөр тэргүүн хатагтай 48 нас хүрсэн. “Кардиналс”-ын зүгээс Мишел Обамад 44 дугаартай өмсгөлийг цохиурын хамтаар бэлэглэжээ.

Харин “Кардиналс”-ын амжилтын гол эзэд энэ үйл ажиллагаанд оролцож чадсангүй. Дэлхийн цувралд “Рейнжерс”-ийг буулган авсныхаа дараа дасгалжуулагч Тони де ла Русса зодог тайлсан бол Алберт Пужолс “ЛА Анжелс”-тэй 240 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ.
Score Studio