Таван Богд Трейд ХХК-ийн Улаанбаатар гурилын үйлдвэр нь Дархан Уул аймагт Монголдоо хүчин чадлаараа №1-д тооцогдох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтанд оруулж буйтай холбоотойгоор САВ БАГЛАА БООДЛЫН ЗАГВАР ШИНЭЧЛЭХ уралдааныг бүтээлч залуусын дунд зарлаж байна.
Зорилго. Хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагыг тусгасан сав баглаа боодлын дизайны шийдлийг гаргах, бүтээлч залуучуудтай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ: 18-с дээш насны бүтээлч залуус
Бүртгэл: 2012 оны 01 сарын 13-аас 23-ыг дуустал явагдана
Материал хүлээс авах эцсийн хугацаа: 2012 оны 01 сарын 31-ыг дуустал
Бүтээлийн сэдэв: Улаанбаатар гурилын үйлдвэрийн онцлог давуу талыг тусгасан байх
Бүтээлд тавигдах шаардлага:
-Гар зураг болон компьютер хэвлэлийн эх бэлтгэлийн програм ашигласан байх
-Бүтээлч хандлагатай байх
-Тухайн бүтээгдэхүүний зах зээл дэх нийтлэг хэв шинжийг агуулсан байх
-Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрт үнэлгээ өгнө
Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2012 оны 01 сарын 27-31-ний дотор мэргэжлийн дизайнер болон байгууллагын удирдлагаас бүрдсэн баг шалгаруулж 02-р сарын 01-нд шагналыг гардуулна. Уралдаанд шалгарсан бүтээлийг Улаанбаатар гурилын үйлдвэр сав баглаа боодолдоо ашиглах эрхтэй байна.
Шагнал: 1-р байр – 500,000 төгрөг, 2-р байр – 200,000 төгрөг, 3-р байр – 100,000 төгрөг
Материалын бүрдэл:
Уралдаанд оролцогчид нэр, хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байна.
Зохион байгуулагч: Таван Богд Трейд ХХК-ийн Улаанбаатар гурилын үйлдвэр