Ямаан сүргээрээ тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Ямаан сүргээрээ тэргүүллээ

Баянхонгор аймагт өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 2.2 сая гаруй мал тоологдсон байна. Энэхүү үзүүлэлт нь  мал таван төрөл дээрээ өсч, урьд оноос 274,804 толгойгоор нэмэгдсэн дүн аж. Тоологдсон малын талаас илүү хувийг ямаа эзэлж байгаа гэнэ. Улмаар Баянхонгор аймаг ямаан сүргийн тоо толгойгоор улсдаа тэргүүлжээ. Тус аймагт “Малын индексжүүлсэн даатгал” төсөл хэрэгжсэн хугацаанд 11501 малчин өрх 1,7 сая малыг Малын эрсдэлийн даатгалд даатгуулсан байна. Мөн 576 сая төгрөгийг дундын санд хуримтлуулж, 4070 өрхөд 1.115 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. 2011 оны байдлаар 2613 өрх, 364694 толгой малаа даатгуулсан нь нийт малчин өрхийн 24 хувь, мал сүргийн 19 хувь нь даатгалд хамрагдсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж