Цэцэрлэгүүдэд тоглоом хүлээлгэж өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүдэд тоглоом хүлээлгэж өгчээ

“Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Налайх-2” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөн  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн хоёр цэцэрлэгийг тоглоомоор хангажээ. Сүхбаатар дүүрэгт шинээр байгуулсан 159, 166 дугаар цэцэрлэгийн бүлэг тус бүрт  нийт 20 төрлийн 13 сая төгрөгийн өртөг бүхий усгардаг, эвлүүлдэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, наадгайг төслийнхөн хүлээлгэн өгсөн байна. “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Налайх-2” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөн нь Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай 2002 оноос эхлэн хамтран ажиллаж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүүхдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж