Засгийн газар 300 тэрбумын үнэт цаас гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газар 300 тэрбумын үнэт цаас гаргана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улсын төсвийн алдагдал, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 300 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг энэ оны төсвийн жилд гаргаж, арилжаалах тухай асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж буй. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, санхүүгийн зах зээлд дэх суурь хүү тогтоох, санхүүгийн захын хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Улсын төсвийн 2012 оны нийт орлого 4,630.7 тэрбум төгрөгт хүрч нийт зарлага 4,865.9 тэрбум төгрөг болж төсвийн нийт тэнцэл 235.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж