МАХН-ынхан УИХ-ыг тараахыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан УИХ-ыг тараахыг шаардаж байна

Яг одоо Төрийн ордонд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандсан албан шаардлага тавихаар хүрэлцэн ирээд байна.

Ямар утга агуулгатай шаардлага болох талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас тодрууллаа.

-Танай намынхан УИХ-ын даргад ямар агуулгатай бичиг өргөн барих гэж байгаа юм бэ?

-УИХ-ыг тараа гэсэн шаардлага тавьж байна.

-Ямар шалтгаанаар УИХ-ыг тараах шаардлага тавих болов?

-Сонгуулийн хууль маш шударга бус болсон. Зөвхөн одоогийн 76 гишүүнийг эргүүлж гаргаж ирэх хууль болсон гэж үзэж байгаа. Төрийн ордны гадна талд үнийн өсөлт гаарч ард түмэн ядуурч байна.

Гэтэл УИХ-ын гишүүд энэ оны улсын нэгдсэн төсөвт гурав, гурван тэрбум төгрөг суулгаж аваад түүгээрээ сонгогчдыг хахуульдах авлига маягаар ашиглаж байна. Ийм хүмүүстэй УИХ-ын сонгуульд бусад нам, хүчин, шинээр нэр дэвших хүмүүс өрсөлдөхөд маш хэцүү болсон. Энэ мэт бусад шалтгаанаар УИХ-ыг тараах шаардлага тавьж байгаа юм.

-УИХ-ын даргад бичгээ яаж хүргүүлэх вэ?

-УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гарч ирж, бичгийг гардаж авах гэж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж