Сэтгүүлчдийн тэмцээний талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн тэмцээний талаар мэдээлнэ

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж буй сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар өнөөдөр 12.00 цагаас Спортын төв ордонд мэдээлэл хийх юм байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-нд Спортын төв ордонд болох бөгөөд телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл гээд мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэн бүхний өмнө нээлттэй юм. Одоогоор тус тэмцээнд оролцохоор эрэгтэй 20 гаруй, эмэгтэй 10 гаруй багийн тамирчид мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээнд оролцох баг тамирчдыг бүртгэх тул хэвлэлийнхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар лавлана уу.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж