Бурхны орноос илгээх Facebook-ийн сүүлчийн мессэж

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Бурхны орноос илгээх Facebook-ийн сүүлчийн мессэж

Өнгөрсөн жил зохиогдсон нэгэн application таныг бурхны оронд заларсныхаа дараа Facebook дэх сүүлчийн мессэжээ илгээх боломж олгож байна. Мессэж видео болон текст хэлбэртэй байх юм. Үүнийг илгээхийн тулд "If I Die" хэмээх апликэшнийг суулгаж "Та нас барсныхаа дараа үлдэгсдэдээ юу захиж үлдээх вэ" гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Мессэжид өөрийн амьдралын товч түүхээс авахуулаад бүр хэзээ ч хэнд ч задалж байгаагүй, хүн бүхнийг гайхашруулах нууцаа найзууддаа илгээх боломжтой юм. Сүүлчийн мессэж автоматаар нийтлэгдэхгүй бөгөөд найзууд дундаасаа таны сонгон итгэмжилсэн гурван хүн таныг нас барсан гэдгийг нотолсны дараа нийтлэгдэх ажээ.

Энэ application аль хэдийнэ 5000 лайк аваад байгаа юм байна. Facebook өмнө нь "дурсамжийн үйлчилгээ"-г санал болгоод байгаа бөгөөд нас барсан нэгний дурсамж болон үлдэх хуудсыг найзуудад нь харуулдаг. "Бид статус, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг устгах замаар талийгаачийн хувийн нууцыг хамгаалах болно" гэж Facebook-ийг эрхлэгчид өөрсдийн блогт бичсэн байна. "Time capsule" төрлийн бүтээгдэхүн болох "If I Die" application-ийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: http://www.ulemj.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж