Сурагчдын амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралт эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёр­дугаар улирлын буюу хагас жилийн амралт өнөөдрөөс эхэлж байна.  Нэг, хоёрдугаар ангийн сурагчид энэ удаад 14 хоногийн хугацаанд амрах бөгөөд өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн амарсан юм. Харин бусад ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн долоо хоног амарна. Сурагчдын хагас жилийн улирлын амралт 14 хоногийн турш үргэлжилдэг ч өнгөрсөн арванхоёрдугаар сард багш нар долоо хоног ажил хаясан тул ийнхүү нэг, хоёрдугаар ангиас бусад ангиудын хичээлийг нөхөж орсон ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж