Засгийн газрын өчигдрийн /01.18/
ээлжит хуралдаанаар 2011-2012 оны мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл
байдал хүндэрч болзошгүй учир улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалж
байгаа өвс, тэжээлийг худалдан борлуулж, борлуулалтын орлогоор энэ оны
дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд,
Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа. Улсын нөөцийн бараа,
материалыг сэлгэн шинэчлэх зорилгоор холбогдох хууль, журмын дагуу
улирал тутам 20 хүртэл хувийг худалдан борлуулж, борлуулалтын орлогоор
нь тоо хэмжээг нь бууруулалгүй буцаан нөхөн бүрдүүлдэг юм. Өвс,
тэжээлийн хувьд хэрэгцээний шаардлагаас хамаарч 1-5 дугаар сард худалдан
борлуулж, сэлгэн шинэчлэх нөхцөл бүрддэг байна.

Цаг
агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс үзвэл энэ сард Алтай, Хангай,
Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 30-39 градус, шөнөдөө уулархаг нутаг
болон томоохон голын хөндий, ялангуяа Идэр, Тэсийн голын хөндийгөөр
40-43 хэм хүртэл хүйтэрч байна. Нийт нутгийн 80 орчим хувьд цасан
бүрхүүл тогтож, 10 см-ээс дээш зузаан цастай байгаа нутгуудад цас улам
нягтарсан нь мал бэлчихэд хүндрэл учруулж эхэлжээ. Энэ нь 2011-2012 оны
мал өвөлжилтөд бэрхшээлтэй байдал үүсгэж болзошгүй учир нөөцийн өвс,
тэжээлийг худалдах нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.