
Мартин Шульц 1955 оны арванхоёрдугаар сарын 20-нд Германы Хельрат хотод төрсөн. Номын санч мэргэжилтэй тэрээр номын худалдаа эрхлэн хувийн номын дэлгүүр ажилуулж байсан. Тэрээр 19 наснаасаа улс төр сонирхон Германы социол-демократ намд элсчээ. Шульц 31 настайдаа Хойд Вестфалиийн хязгаар нутагт хамгийн залуу хотын дарга болон Вюрзелен хотын захиргааг 11 жилийн турш толгойлсон. Тэрээр 1994 онд Европарламентад орсноос хойш хэд хэдэн байнгын хороог толгойлж байсан. Парламентын хоёр том жигүүр болох Европын социалистуудыг тэрээр 2004 оноос хойш даргалж байгаа юм.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин