
Женев хотод болсон “Palexpo” үзэсгэлэнгийн үеэр урлаг, спорт, загварын ертөнцийн одууд нэгэн зэрэг цуглажээ. Францын хөлбөмбөгч Зинадин Зидан, Германы нэрт теннисч Борис Бекер, дуучин Ронан Китон, супер загвар өмсөгч Адриана Лима, Холливудын жүжигчин Эван МакГрегор, Кейт Бланшет нар үдшийн хамгийн онцгой зочид байжээ. Үдэшлэгийн онцгой зочдын нэг Адриана Лима яах аргагүй бүхний анхаарлын төвд байсан бөгөөд жүжигчин Эван МакГрегор түүнээс харцаа ч салгаж чадахгүй байсан гэнэ. Сонгодог хослолоор гангарсан жентельменүүдийн дунд цагаан даашинзаар гангарсан супер модель эрхгүй ялгарч байжээ.
Н.Энх