Олон нийтийн жагсаалыг дэмжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Олон нийтийн жагсаалыг дэмжинэ гэв

“Амлалт нэхэх ард түмний холбоо” байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн хугацаанд  хийсэн ажил, цаашдын хийх ажлын төлөвлөгөө чиг хандлага, үр ашгаа өгдөггүй хувьцааны талаар мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэгдүгээр сарын 20-нд зохион байгуулах олон нийтийн жагсаалтай холбоотой гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Уг жагсаалыг монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахууны үнэ тэнгэрт хадаж, түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ийнхүү ард түмэн нь үнийн шуургад өртөөд байхад төр засаг дорвитой ажил хийгээгүй, мөн гурван талын хэлэлцээрт орох саналыг авч хэлэцээгүйн улмаас тэмцлийнхээ хэлбэрийг сонгож байгаа юм. Харин энэхүү жагсаалд Амлалт нэхэх ард түмний холбоо нийслэл болоод аймаг хотод таран байрласан салбар харьяа газрын буюу нэгдсэн хүчээр оролцохоо мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Олигарахуудын оёсон олигопол эдийн засгийн дарамтанд ард иргэд бүхлээрээ сөхөрч байна” хэмээн дурдаж, ард түмнийг энэхүү үнийн дарамтнаас гарахын төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан мэдэгдэл гаргасан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Ард түмэн өөрсдөө тэмцэх хэрэгтэй гэсэн шаардлага, хүсэлтийг удаа дараа хүргүүлж, хэвлэл мэдээллээр хандаж байснаас үзэхэд уг жагсаалд хүмүүс олноор нэгдэх магадлалтай гэнэ.

Дараагийн асуудал болсон тайлагнал мэдээ бол тус холбоо байгуулагдаад хоёр жил болсон хугацаанд багагүй ажлыг хийсэн талаараа мэдээллэлээ. Ингэхдээ ард түмнээс сонгогдон гарсан төрийн өндөрлөгүүдийн ажлын биелэлт, мөн яаж хүрэх тал дээр сануулга, хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байгаа гэнэ. “оюутнуудын төлбөрийн 500 мянган төгрөгийн хөнгөлөлт, сар бүр гар иргэдийн дээр очиж буй 21 мянган төгрөг, хөдөлмөрийн бэрхшээлтэй болон ахмадуудад олгож эхлэх нэг сая төгрөгийг олгох нь бидний хийсэн ажлын үр дүн хэмээн дүгнэх эрхтэй болов уу гэж бодож байна. Эрх баригчдын дүгнээд буй 2008 оны сонгуулиар гарч ирсэний дараах амлалтын биелэлт нь 82 хувьтай гэж байна. Гэвч  биелүүлсэнгүй гэж хэлэхээр байна”  хэмээн Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянга хурлын үеэр мэдэгдсэн юм.

Дараагийн асуудал бол, Амлалт нэхэх ард түмний холбоонхонтой өчигдөр Өмнөговь аймгаас холбогдсон байна. Энэ нь жижиг таван толгойг социализмын үед хувьчлах үеэр  Амлалт нэхэх ард түмний холбоотой холбогдсон залуу эхнэртэйгээ нийлээд 666 ширхэг хувьцааныхаа үр ашгийг одоо хүртэл аваагүй ажээ. Үндсэндээ хувьцаагаа луйвардуулаад алдсан гэнэ. Тэгэхээр тухайн үедээ хувьцаанд их бага хэмжээгээр хөрөнгөө зарж байсан хүмүүс хохирч үлдсэн бол ийнхүү нэгдэхийг уриаллаа.  Ингэхдээ үнэт цаасны тухай хуулийн дагуу тэмцэж, хууль ёсны  ашгийнхаа төлөө цуглаж хөдөлгөөн байгуулж, ногдол ашгийг олж өгөх ажлыг өрнүүлье хэмээн санал гаргасан байна. Тус холбооныхон энэ талаарх саналыг хүлээн авч, ажлыг өрнүүлэх тухайгаа мэдэгдлээ.

 У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж