Мумбай хотын эмч нарын мэдэгдсэнээр бүс нутагт одоогоор 12 өвчтөн уг өвчнийг тусаад байгаа бөгөөд гурван хүн нас баржээ. Энэтхэг улсын Эрүүл мэндийн яам одоогоор уг өвчнийг судлуулахаар мэргэжлийн багынхныг Мумбай руу томилжээ.
Энгийн сүрьеэ бол 6-9 сарын турш курс антибиотик эмчилгээ хийлгэхэд эдгэдэг байна. Гэвч шинэ вирус сүрьеэг эдгээх хамгийн түгээмэл зүйл антибиотикийн эсрэг маш тэсвэртэй гэнэ.
Уг өвчин дэлхий дахинаа тархаж эхлээд байгаа бөгөөд Хятад, Орос улсуудад мэр сэр тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүрьеэ тусан түүнийгээ гүйцэд эмчлээгүй хүмүүст халдах магадлал тун өндөр байгааг АНУ-ын Сүрьеэтэй тэмцэх байгууллагын тэргүүлэгч Дк. Кэннет Кастро онцолсон байна.
Одоогоор эмийн үйлдвэрлэлийнхэн уг өвчинтэй тэмцэж чадахуйц өөр төрлийн антибиотикийг гаргаж авахаар судалгаа хийж байгаа юм байна.