Украины хөлбөмбөгийн “Шахтер” клубийн ерөнхийлөгч Сергей Палкин бразил хагас хамгаалагч Жадсонг “Сан-Паулу”-д дөрвөн сая еврогоор зарлаа. Тус багийн удирдлага “Сан-Паулу”-гийн залуу хамгаалагч Веллингтонг 10 сая еврогоор авахын тулд ийм алхам хийж байгаа аж.
Өдгөө 28 настай Жадсон Донецк хотын багт 2005 оноос хойш хүчин зүтгэж, 257 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулжээ. Мөн тэрбээр “Шахтер”-т байхдаа 2009 онд “Европын лиг”-т түрүүлснээс гадна Украины таван удаагийн аварга юм.
“Өдрийн шуудан” сонин