Аунг Сан Суу сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Аунг Сан Суу сонгуульд өрсөлдөнө

Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Кий парламентын дахин сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснийг Бирмчүүд дэмжиж байна. Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Аунг Сан Кий ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд Бирмийн баруун өмнөд Рангун мужид өрсөлдөх гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сард гэрийн хорионоос гарсан. Түүний тэргүүлдэг нам Бирмд хамгийн сүүлд явуулсан сонгуулийн дүнг эсэргүүцсэнээс улс төрийн намын жагсаалтаас хасуулж байсан ч Бирмд  шинэчлэл авчрахын тулд улс төрд дахин гарч ирэхээр болж байгаа юм. Дахин сонгуулиар парламентын 48 суудлын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх аж. Аунг Сан Суу Кийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг нам парламентад дор хаяж 40 суудал авахаар төлөвлөжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж