Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод зөвшилцөхөөр ирүүлсэн нэр бүхий сайд нарын асуудлаар саналаа өнөөдөр хүргүүллээ.
Түүнд “Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг, Сангийн сайд Сангажавын Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга, Эрүүл мэндийн сайд Самбуугийн Ламбаа нарыг сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ирүүлсэн саналтай танилцлаа.

Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх, Л.Болд, Х.Баттулга, С.Ламбаа нарын хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: www.president.mn