Цэцэрлэгийн хүүхдүүд шинэ тоглоомтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдүүд шинэ тоглоомтой боллоо

Сүхбаатар дүүрэг 2002 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Налайх-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүүхдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Налайх-2 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүрэгт шинээр байгуулагдсан 159, 166 дугаар цэцэрлэгийн бүлэг тус бүрт  нийт 20 төрлийн 13 сая төгрөгний өртөг бүхий усгардаг, эвлүүлдэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, наадгайг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгууллаа. Цэцэрлэгийн хүүхэд багачуудад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, наадгайтай болсоноор цэцэрлэгийн сургалтын орчин  сайжирч, хүүхдийн оюун ухаан,  сэтгэхүйг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг боллоо. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж