”Press photo” шилгүүдээ нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

”Press photo” шилгүүдээ нэрлэв

“Mongolian photo news” сэтгүүл, www.inet.mn сайтаас санаачлан зохион байгуулсан -“Press photo -2011” оны гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын гэрэл зургийн танхимд нээлтээ хийж шилдэг уран бүтээлчдээ шалгарууллаа.

Уралдаанд маань 80-аад гэрэл зурагчин 250 орчим бүтээлээ  уралдуулсан юм. Сэтгэл догдлуулсан, ухаарал өгсөн, эмзэглэл тээсэн улс төр, урлаг, нийгэм, спортын халуун агшинуудаас өнгөрсөн жилийг тэр чигт нь тольдож болохоор байв.Энэ удаагийн "Press photo -2011" ивээн тэтгэгч байгууллагаар  MCS групп  "Оюутолгой" ХХК, "Туушин" ХХК, "Саммит" ХХК,  "PC mall" их дэлгүүр, "ОК" гэрэл зургийн төв, "Камер" шоп дэлгүүр. Хамтран ажилласан юм. "PRESS  PHOTO-2011" оны шилдэг үйл явдлыг харуулсан анхдугаар фото уралдааны шагналын эзэн "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндоржид ивээн тэтгэгч МSC компанийн нэрийн шагнал болох 5000 мянган ам долларын үнэ бүхий Canon EOS 5D mark-II -ийг гардуулсан.

"PRESS PHOTO-2011” оны шилдэг үйл явдлыг харуулсан анхдугаар фото уралдаан таван төрөлд шалгарсан шилдэг бүтээлийн эзэд:

Гран При

“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Ренцэндорж “Таван толгойн түүрэн”

Байгаль орчин

Байгаль орчны сайд асан Ц.Адьяасүрэн “Газар усны төлөөх тэмцэл”

Спорт

Эдийн засагч, бизнесмэн Н.Төрбат “Алтан гоол”

Нийгэм

“Өдрийн сонин” Б.Мөнх-Эрдэнэ “Хүсэл хясал”

Соёл урлаг



“Өнөөдөр сонин” Г.Эрдэнэтуяа “999 морин хуурын эгшиг”

Улс төр, үйл явдал



“Өдрийн шуудан” Б.Ганбаяр “Б.Хурц эргэж ирсэн нь”

Бусад бүтээлүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж