Компаний веб-сайт дээр мэдэгдсэнээр “Уг хүүхэлдэйг хүсэн хүлээж байсан худалдан авагчдаасаа гүнээ хүлцэл өчиж байна. Гэвч Стив Жобсын гэр бүлийнхний зөвшөөрөлгүйгээр бид борлуулах аргагүй юм. Манай компанийнхан талийгаачийн гэр бүлийнхний саналын эсрэг зогсохоос татгалзана” хэмээн тэмдэглэсэн байна.
Айконс компани Стив Жобсд хүндэтгэл үзүүлэх журмаар уг хүүхэлдэйг үйлдвэрлэх гэж байсан бөгөөд хүүхэлдэй нь бодит мэт царайтай, iPhone гартаа атган хар цамц, жинсэн өмдтэй, “New Balance”-ийн пүүз зэрэгтэй хийгдэх байсан гэнэ.
Одоогоор урьдчилан захиалсан байсан худалдан авагчдад мөнгийг нь эргүүлэн өгсөн аж.
Стив Жобсд хүндэтгэл үзүүлэх хөдөлгөөнүүд дэлхий дахинд олноор явагдаж байгаа бөгөөд саяхан Унгар улсын Будапешт хотод түүний хүрэл хөшөөг босгосон билээ.