тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох шийдвэр, зөвлөмж гаргах
эрх бүхий байнгын үйл ажиллагаатай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
ажилладаг. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн сайд С.Баярцогт,
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Санхүүгийн зохицуулах хорооны
дарга Б.Баярсайхан нар багтдаг юм.
Зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж Монгол Улсын Хөгжлийн банкны
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Хөгжлийн банкны хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-нд баталжээ. Уг
хуульд Хөгжлийн банкинд тавих хяналтыг төрийн ямар байгууллага, хэрхэн
хэрэгжүүлэх тухай эрх зүйн зохицуулалт тодорхой бус байдаг аж. Хөгжлийн
банкны санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгаад хяналт
тавих, хяналт шалгалтыг төрийн аль байгууллага ямар хэм хэмжээнд
хэрэгжүүлэх зэрэг нь тодорхой бус байгаа юм байна.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол
Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, түүнд
тавих шалгуур үзүүлэлтүүдийн талаар хэлэлцээд Санхүүгийн зохицуулах
хорооны саналыг тусган зөвлөлийн дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр
тогтжээ.