Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Уламжлал ёсоор National Geographic-аас эрхлэн зарладаг долоо хоногийн (2012.01.09-15) шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна.


1 сарын 9

Гараар бүтсэн гайхамшиг, бүх эрин үеийн байгууламж, Хятадын бэлгэ тэмдэг гэх зэрэг олон янзаар шагшин нэрлэдэг зүйл бол албан ёсоор ердөө Хятадын Их Цагаан хэрэм. Дэлхийн 7 гайхамшгийн нэгд тооцдог энэ байгууламжийг төрөөс хамгаалдаг юм. Энэхүү гайхамшгийн нэгхэн хэсэг нэгэн бүсгүй амарч байгаа нь гэрэл зурагчин Byron Yu-гийн дуранд өртжээ.

1 сарын 10

Жим Ричардсоны (Jim Richardson) зурагт Шотландийн Льюис арлын хамгийн үзэсгэлэнтэй газар болох Родел хотхоны үзэмж буужээ. Гадаад Гебрид давст нуурын эрэгт байх энэ эртний хийдийг бүр 15-р зуунд Маклаудын дайнч удмынхны тэргүүлэгчдэд зориулж барьсан байна. Тэр үед сүм хийд нь зөвхөн бурхан тэнгэрийн ордон төдийгүй засгийн эрх, сүр хүчний бэлгэдэл байсан юм.


1 сарын 11

Багамын арлын гүехэн хэсэгт, Норман Кей нисэх буудлаас дорно зүгт 1980 онд осолдсон Curtiss C-46 онгоц нойрсч байна. Үүнийг Багамд амрахаар нисч явсан гэрэл зурагчин Bjorn Moerman ажигласан төдийгүй “дарж” чаджээ.

1 сарын 12

Сүрлэг бөгөөд гайхамшигтай, хэзээ ч хуучирдаггүй Вестминстерийн хийд. Лондонгийн энэ хийдэд хатан хааны гэр бүл байнга зочилдог. Учир нь энд христийн шашинтны ариун шүтээн Евангелийг тахих ёслол жил бүр болдог юм. Зурагчин Jim Richardson.

1 сарын 13

“Алтан тал” бол Бангладешийн гол бүс нутаг Бандарбан тойрогт ирсэн жуулчдын нүдээ хужирладаг хамгийн үзэсгэлэнт газрын нэг юм. Өмнөд Бангладешт байх энэ уулархаг нутгийг оройн наран таалах үед дов толгод нь шингэн алт цутгасан мэт болдгийг гэрэл зурагчин, аялагч M Yousuf Tushar хальснаа буулгажээ.


1 сарын 14

Өнгөц харахад хар бараан өнгөөр нялсан хийсвэр уран зураг мэт энэ газар орон бол нар мандахаас бүр өмнө ажлынхаа байр луу яарах хятад тариачны хөл доор цэлийсэн аварга том тутрагын талбай юм (Byongsun Ahn).


1 сарын 15

Ирланд морьд нэлээн өлчир учир жилийн дөрвөн улиралд “ил задгай” амьдардгаараа нэрд гарсан юм байна. Бөөр, нуруу, хөлөндөө зузаан арьс, өтгөн үстэй энэ амьтад хахир өвөл, цасан шуурга, шамаргыг ажирдаггүй. Үүнийг л Marketa Kalvachova буулгахыг хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж