“Хүүхдийн төлөө газар”-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн төлөө газар”-тай хамтран ажиллана

Өнөөдөр “Хүний эрхийн Үндэсний Комисс”, “Хүүхдийн төлөө газар”-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж, ХТГ-ын дарга Д.Алтай нар өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү бичиг нь хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхтэй холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, “Хүүхдийн элч” нарын ажиллах эрхзүйн орчинг сайжруулах хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага  хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Гурван жилийн хугацаатай байгуулж буй Санамж бичгийн хүрээнд ХЭҮК, ХТГ хамтран хүний эрхийн боловсрол олгох сургалт, эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, хүүхдийн эрхийн чиглэлээрх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж