Ерөнхийлөгч сайдуудыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сайдуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн мэдүүлсэн зургаан сайд, мөн тэдний оронд нэр дэвшээд буй зургаан сайд, Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайд нарын асуудлыг УИХ-аар нэгмөр шийдэж, чөлөөлсний дараа шинээр томилогдох сайд нарыг асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ яараагүй байхад Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч миний бие юунд нь яарах билээ. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзаж, саналаа хэлсэн. Шинээр томилогдох сайдуудыг УИХ-аас биш гаднаас гэж хэлсэн боловч, үүнийг биелүүлсэнгүй. Бид бол сайн жишгийг үргэлжлүүлж, муу жишгийг таслан зогсоох ёстой. Энэ үүднээс би саналаа тов тодорхой хэлсэн, харамсалтай нь, намаас шийдсэн юм чинь, хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, яадаг юм гэсэн хандлагаар асуудлыг оруулж ирсэн нь туйлын буруу алхам болж байна” гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж