харилцагчдадаа олгож байна
ХААН Банк харилцагчдадаа талархлаа илэрхийлэн “Талархлын баяр”- аа орон даяар дахин эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. ХААН БанкАзи номхон далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны “Алтан цом”-ын эзнээр, МУ-ын засгийн газар МЇХАЇТанхимаас шалгаруулдаг “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан амжилтаа харилцагчидтайгаа хуваалцахаар өнгөрсөн онд эхлүүлсэн “Талархлын баяр”-аа шинэ оны эхэнд дахин шинэ агуулгаар баяжуулан үргэлжлүүлэн зохион байгуулж буй юм. Өнгөрсөн онд тус банк “Талархлын баяр”- ынхаа хүрээнд 1000 харилцагчаа азтанаар тодруулж нийт 379 сая төгрөгийн шагнал олгож, шинэ үеийн шилдэг 5000 залуусыг урилгаар оролцуулсан “Баярлалаа” шоу тоглолтоор “Талархлын баяр”-ын хаалтаа хийж байсан билээ. Тэнгэрийн амьтан хэмээн Дорнын ард түмний шүтэн биширдэг Луу жилийн “Талархлын баяр” нь 2012 оны нэгдїгээр сарын 22-ноос гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт есөн долоо хоногийн турш үргэлжлэх юм. ХААН Банкны “Талархлын баяр-2012” аян найман долоо хоног тутам есөн азтан шалгаруулж, ес дэх долоо хоногтоо есөн супер азтанаа тодруулан Лондонгийн олимп үзэх боломжоор хангах гэж буй нь урьд өмнө тохиож байгаагүй онцгой үйл явдал болж байна. Хүн төрөлхтнийг нэгэн зэрэг, нэг дор цуглуулдаг цорын ганц баяр цэнгэл Олимпийн их наадмыг зурагтаар бус өөрийн биеэр очиж үзэх, Монголынхоо тамирчдыг алсаас биш дэргэдээс нь дэмжиж дээлнийх нь захыг мушгих ховорхон боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгож сэтгэлийн бэлэг барихаар шийджээ. Тус банк “Талархлын баяр-2011” аянаараа харилцагчдадаа байр орон сууц, гал тогооны болон зочны өрөөний цахим багцыг, мөн унах машинтай нь бэлэглэж байсан бол “Талархлын баяр-2012” аяныхаа хүрээнд Лондонгийн олимпийн их наадамд зочлон очих замыг нээж байна. Ийнхүү шинэ оны эхэнд харилцагч олон түмэнтэйгээ хуваалцаж буй ХААН Банкны “Талархлын баяр”-ын талаар тус банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхантай ярилцсанаа хүргэе.
-ХААН Банкны Талархлын баярын энэ удаагийн аяны онцлог юу байна вэ?
-Талархлын баяр маань манай банкны зүгээс харилцагчдадаа баярлалаа гэж хэлдэг нэг хэлбэр. Ийм уламжлалтай. Тэгэхээр 2011 оны амжилтаа бид харилцагчидтайгаа хуваалцах, харилцагчдадаа баярлалаа гэж хэлэх зорилгоор энэ жилийн “Талархлын баяр-2012”-ыг зарлаж байна. 2011 онд манай банк 2,2 их наяд төгрөгийн активтай боллоо. Энэ бол банкны системдээ өндөр үзүүлэлт юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгө маань 1,9 их наяд төгрөгт хүрлээ. Мөн харилцагчдын тоо маань 1,8 саяд хүрлээ. Тэгэхээр зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгө, актив гэсэн гурван үндсэн үзүүлэлтээрээ их наядтай банк болсон энэ амжилт маань үнэндээ банкны системд нэлээн том амжилт. Тийм учраас энэ амжилтыг маань үнэлж гадаад, дотоодын нэр хүндтэй шагналуудыг манай банкинд олголоо. Тухайлбал, Засгийн Газар болон МЇХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Монгол Улсын топ 10 аж ахуйн нэгж”- ээр бид хоёр жил дараалан шалгарлаа. “Топ 100 аж ахуйн нэгж”-ээр 11 дэх жилдээ шалгарлаа.
Мөн Зүүн өмнөд Азийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны “Алтан цом” шагналыг Монголоос анх удаа авлаа. Үүнээс гадна шилдэг маркетингтай байгууллага, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсан гээд олон шагналуудыг хүртсэн. Энэ олон шагналууд маань бидний амжилтыг үнэлсэн гадаад, дотоодын үнэлгээ юм. Тийм учраас бид энэ амжилтаа харилцагчидтайгаа хуваалцах үүднээс “Талархлын баяр”-аа эхлүүлж байна. Энэ удаагийн “Талархлын баяр”-ын өмнөхөөсөө ялгагдах онцлог гэвэл, бид 2012 он олимпийн жил гэдэг үүднээс олимптой илүү холбож зохион байгуулж байна. Харилцагчдаасаа хамгийн азтай, хийморьтойг нь шалгаруулж, Лондонгийн олимпийг ХААН Банкны зардлаар үзэх боломж олгож байгаа юм.
-Есөн долоо хоногийн турш есөн харилцагчийг супер азтанаар тодруулах юм байна. Тэгэхээр есөн хүн “Лондон-2012” олимпийн их наадмыг үзэх нь ээ?
-Бид ерөөлийн есийн тоог бэлгэдэж нийт есөн долоо хоногийн туршид долоо хоног бүр есөн азтан буюу нийт 81 азтан тодруулах юм. Долоо хоног бүрийн эхний есөн азтан цахилгаан бараа бэлгэнд авна. Харин ес дэх долоо хоногийн есөн азтан супер шагнал буюу Олимп үзэх эрх авах юм. Түүнчлэн бид энэ жилээс Олимпод оролцох тамирчидтайгаа бас хамтран ажиллаж байгаа.
-Тухайлбал?
-Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай манай банк хамтран ажиллахаар боллоо. Сэрдамбыгаа бид дэмжихийн хажуугаар олимпод оролцох Монголынхоо бусад тамирчдыг дэмжиж ажиллана. Тамирчдад маань зөвхөн материаллаг дэмжлэгээс гадна хамгийн их дутагддаг зүйл бол сэтгэл зүйн дэмжлэг юм шүү дээ. Монголчууд бид яагаад өмнөх олимпуудаас медаль аваагүй мөртлөө ойрхон болсон Бээжингээс медаль авсан юм гэдэгт учир бий. Монголчууд олноороо очиж дэмжсэн тэр сэтгэлийн дэм бол олимпийн медаль авахад их том нөлөө үзүүлсэн. Тийм учраас бид энэ удаагийн “Талархлын баяр”-ынхаа хүрээнд олимпод оролцох гэж байгаа тамирчдадаа сэтгэлийн дэм өгч харилцагчдынхаа дундаас азтан шалгаруулж Лондонгийн олимп үзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа.
-ХААН Банкны “Талархлын баяр”-т харилцагчид хэрхэн оролцох талаар тодруулахгүй юу?
-Өнөөдрөөс эхлэн хадгаламжиндаа нэг сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж хийсэн харилцагчид маань нэг сая төгрөг тутамдаа нэг эрхтэйгээр оролцоно. Жишээ нь хоёр сая төгрөг хадгаламжиндаа хийсэн хүн хоёр эрхтэйгээр “Талархлын баяр”-т оролцоно гэсэн үг шүү дээ. Мөн шинээр хадгаламж нээсэн хүмүүс сая төгрөг тутамдаа нэг эрхтэйгээр оролцоно. Цахим банк буюу ХААН Банкны мобайл банкаар дамжуулаад тухайн долоо хоногтоо таван удаа гүйлгээ хийсэн харилцагч “Талархлын баяр”-т оролцоно. Мөн манай банктай гэрээтэй, картаар үйлчлэгч гурван мянга орчим байгууллага байдаг. Энэ байгууллагуудаар бэлэн бусаар төлбөр тооцоо хийсэн Cashback үйлчилгээ авсан таван гүйгээ тутамдаа нэг эрхтэй оролцоно. Энэ маягаар “Талархлын баяр”-т оролцох эрх үүсэх юм. Ингээд “Талархлын баяр”-т оролцох эрхээ хангасан харилцагчидаа бид долоо хоног бүрийн ням гарагт олон нийтэд нээлттэйгээр, ил тод хэлбэрээрМҮОНТ-ийн шууд нэвтрїїлгээр дамжуулан шалгаруулах юм.
Нэмж нэг зүйл хэлэхэд, харилцагчид маань “Талархлын баяр”- т оролцох эрхээ аль болох эрт авах юм бол тэр хэмжээгээрээ олон удаа оролцох боломжтой гэсэн үг юм. Жишээ нь, энэ долоо хоногт нэг сая төгрөг хадгаламжиндаа хийсэн харилцагч энэ нэг эрхээрээ есөн долоо хоногийн турш “Талархлын баяр”-т оролцож болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, эхний долоо хоногт аз тохиохгүй байлаа ч дараагийн долоо хоногуудад тэр эрхээрээ дахиад оролцоод явна гэсэн үг. Тэгэхээр “Талархлын баяр”-т оролцох эрхээ эрт авах тусмаа олон удаагийн шалгаруулалтад оролцоно гэж ойлгох хэрэгтэй. Олимпийн жилийн хүрээнд гэдгээрээ онцлогтой зохион байгуулж буй манай банкны “Талархлын баяр”-т оролцож, “Лондон- 2012” олимпийн их наадмын дэвжээнд Монголынхоо тамирчдыг дэмжих боломж харилцагч бүрт маань нээлттэй байна. Та бүхэндээ аз хийморь хүсье.