Монголын үндэсний олимпийн хорооноос өнөөдөр Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн олимпийн зөвлөл, “Алдар”, “Замчин”, “Хилчин”, “Сүлд” спортын хороодод өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор цана, гутлын хамт бэлэглэлээ. Монголын үндэсний олимпийн хорооноос Монголын цана болон тэшүүрийн холбоотой хамтран өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр, мөн аймаг дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд энэхүү тусламжийг олгож байгаа нь энэ юм. Нийт 400 цана, гутлыг бэлэглэсэн бөгөөд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин цана гардсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаанууддаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.