
Төр барьж байгаа улс төрийн нам шинэ жилийн албан ёсны арга хэмжээ дээр өмссөн зүүснээрээ уралдаад дуусахгүй, уусан идсэнийхээ үнэ цэнээр гайхуулдаг болсон юм уу даа. Жирийн албан хаагчдын сарын цалингаас давсан үнэтэй оргилуун дарсаар хоолны даруулга хийж байгааг бодоход МАН-ын баярууд тоолж дийлэхээргүй өндөр үнэ өртгөөр босдог бололтой. Нийт иргэдийнх нь 38 хувь ядуу амьдарч байхад хундага дарсны төлөө мянга мянган доллар цацдаг л юм байна. Гэхдээ хоолойгоор нь яаж давсан байна аа.
Т.Маша