Сайдын танилцуулснаар Монгол Улс төсвийн ил тод байдлаараа дэлхийн орнуудын тэхий дундуур орчимд явдаг ажээ. Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай тогтоолыг баталснаар Монгол Улс төсвийн мэдээллийн ил тод байдлаараа өнөөдрөөс эхлэн дээгүүрт жагсахаар болсон байна. Сангийн яамнаас эрхлэн гаргадаг төсвийн мэдээллийн www.iltod.gov.mn вэб сайтад төсөв хэмээх дэд хэсгийг нээжээ. Эндээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлэн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой байгууллагын төсөвтэй холбоотой бүх мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах боломжтой болжээ. Төсөвт байгууллагуудын бүх хөтөлбөр, арга хэмжээ, хамгийн сүүлд зохион байгуулсан үйл ажиллагааны төсвийн дэлгэрэнгүй тайланг тэнд байрлуулах юм байна. УИХ-д өргөн барьсан болон эцсийн байдлаар баталсан төсөв, төсвийн ерөнхийлөн зарирагч нарын багц, багц дотроо хөтөлбөр үйл ажиллагаа, арга хэмжээ зэрэг төсөвтэй холбоотой бүх мэдээллийг иргэд интернэт, ухаалаг гар утас Ipad зэргээр өндөр нарийвчлалтайгаар хүлээн авах боломж нээгджээ.
Одоогоор 1500 байгууллагын төсдийг байрлуулсан, яваандаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 5000 байгууллагын төсвийг байрлуулахаар болсон байна.