Фото ©AFP

Их Британи дахь Иракийн элчин сайдын яамны төлөөлөгч хүрэл хонгыг иракийн соёлын өв сангийн зүйл гэж тооцох болсон тухай мэдэгдсэн гэж дээрх сонин мэдээндээ дурджээ. Хэрэв эргүүлж өгөхөөс татгалзвал, британийн хал цэргийг хулгайн хэрэгт буруутгаж болзошгүй юм.
Одоогоор британийн цагдаа нар хонгыг Иракт буцаах талаар судалж байна. Тэд хөшөөний хэсгийн жинхэнэ эзэн хэн бэ гэдгийг тогтоох бололтой.
Бэлтгэл цэрэг Найжел Илай Иракт 2003 онд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Саддамын дэглэм нурахад Багдадад иракийн экс ерөнхийлөгчийн хөшөөг нураасан бөгөөд Илай тэр үед хөшөөний хэлтэрхийг авсан байна.
76 х 76 сантиметрийн харьцаатай хүрэл хэлтэрхийг өнгөрсөн оны 10 сард Дербигийн дуудлага худалдаанд оруулах гэж байсан ч санал болгосон үнэ нь Илайгийн санаанд нийцээгүй юм. Үүний дараа британи эр хүрлийг музейд хадгалуулахаар өгчээ.
Эх сурвалж: The Sun