“Иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол ихэсжээ” гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол ихэсжээ” гэв

Монголын Хөрөнгийн биржийнхэн өчиг­дөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Лондонгийн Хөрөнгийн биржтэй өнгөрсөн онд хамтарч ажил­ла­сан тайлангаа тавив. Монголын Хөрөнгийн бирж дэлхийн стандартад нийцүүлж ажиллах үүднээс Лондонгийн Хөрөнгийн биржтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан билээ. Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “ТОП-20 индекс оны эхнээс тогтвортой өссөн. Өөрөөр хэлбэл, 32954.97 нэгжид хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм. Мөн бид Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байгаа. Түүнчлэн 60 гаруй мэргэжилтнийг Лондонд хоёр сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан” гэлээ.  Үнэт цаас, төлбөр, тооцооны хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмших, данс нээх ажлын явц өмнөх жилийн үзүүлэлтээс хоёр дахин өссөн. Монголчуудын хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол ихсэж байгаа нь үүнээс харагдаж байна” гэлээ.

Я.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж