Хонгор сумын иргэд шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хонгор сумын иргэд шүүхэд ханджээ

“Үндэсний ногоон хөдөлгөөн” төрийн бус байгууллага Хонгор сумын хэргийг сөхөж шүүхэд хандаад байна. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр удаа дараа өргөдөл гаргасан боловч өргөдлийг хүлээж аваагүй гэнэ. Тэдэнд баримт хангалттай байгаа учир иргэний хэрэг үүсгэн шалгуулахаар шүүхэд ханджээ. Тухайлбал, 2008 онд төр уучлалт гуйхдаа нөхөн төлбөр өгөхөө амласан. Гэвч өдгөөг хүртэл энэ нөхөн төлбөр болон эмчилгээний төлбөр авсан хүн тус суманд алга. Мөн хордлогын үед илэрсэн мөнгөн ус бүхий хаягдал бохир усыг бүрэн цэвэрлээгүй төдийгүй бохирдсон ус бүхий шаврыг машинаар ачиж  Дарханы цахилгаан станцын дэргэд асгасныг нутгийн иргэд гэрчилж байгаа ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж