
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхон олон жил тог цахилгааны асуудалтай амьдарсаар ирсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ДЦС-д нь гэмтэл гарснаар үйл ажиллагааны ерөнхийдөө зогсоод байсан юм.
Даланзадгадын иргэд иймэрхүү байдалтайгаар арав гаруй жил хохирч ирсэн тул аймгийн ҮЭХолбооноос Даланзадгадын ДЦС-ын удирдлагуудыг урьж, ард иргэдийн уулзалт ярилцлагыг саяхан зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад оролцсон иргэд үүссэн нөхцөл байдлаас хамгийн хурдан гарах гарц нь есдүгээр сард ашиглалтад орох Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын шугамыг яаралтай татуулж төвийн эрчим хүчинд холбогдох явдал гэж үзэн, түргэн хугацаанд шугамыг холбохыг шаардсан. Энэхүү шаардлага биелэх боломжтой боллоо.
О.Хосцэцэг