
Өнгөрсөн 2010 он хүртэл оюутан суралцагчид сарын 500 төгрөг, жилийн 6000 төгрөгөөр тооцон шимтгэлээ өөрөө хариуцан төлж байсан. Харин энэ сарын 1-нээс эхлэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахаар болсон.
Тодруулбал, дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцаж байгаа 155.7 мянган оюутнууд, суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлдээ санаа зовохгүй байж болох аж.
"Улс төрийн тойм" сонин