Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн  Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  250 дугаар тогтоолын 3-т “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үүний дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан  2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2012/01/18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж