
Футзалын ЕАШТ энэ сарын 31-нээс ирэх сарын 11-нд Хорватад болно. Өдгөө буурал тивийн шилдэг 12 багийн ирц бүрдээд байгаа. Тодруулбал “А” хэсэгт Хорват, Чех, Румын, “В”-д Испани, Украин, Словени, “С”-д Итали, ОХУ, Турк, “D”-д Португал, Серб, Азербайжин хуваарилагдсан юм. Хэсэг бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарах бөгөөд тоглолтууд нь Загреб хотын “Арена Загреб” (15024 үзэгчийн суудалтай), Сплитийн “Спаладиум Арена” (10931)-д болохоор төлөвлөгджээ. ЕАШТ өмнө нь долоон удаа болоход Испани үнэмлэхүй амжилт үзүүлж, таван удаа (1996, 2001, 2005, 2007, 2010) аваргалсан бол ОХУ (1999), Итали (2003) тус бүр нэг цомтой аж.