ВИДЕО
РЕКЛАМНЫ СТУДИ, ФОТО ЗУРГИЙН СТУДИ АГЕНТЛАГУУДЫГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
ХААН
Банк нь 100 хувь онлайн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилж буй
тэргүүлэгч банк билээ.
ХААН Банк нь 2012 онд хамтран ажиллах видео реклам, фото зураг
авалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх чадвартай мэргэжлийн студи, агентлагуудыг
сонгон шалгаруулалтанд орохыг урьж байна.
Тавигдах
шаардлага:
• Мэргэжлийн фото зураг,
эсвэл видео реклам хийх чиглэлээр 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан
ажлын туршлагатай байх
• Хуулийн дагуу үйл ажиллагаа
явуулдаг байх
• Татварын болон санхүүгийн
зөрчилгүй байх
• Мэргэжлийн багтай байх
• Мэргэжлийн техник,
тоног төхөөрөмж, программ хангамжтай байх
Бүрдүүлэх
материал
• Үйл ажиллагаа явуулах
зөвшөөрөл (нотариатаар батлуулсан байх)
• Компанийн танилцуулга
• Компанийн удирдлага
болон хамт олны танилцуулга
• Гүйцэтгэж байсан ажлууд
(DVD болон CD-гээр)
• Ашиглаж
буй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт
• Үнийн санал
(Урт хугацааны гэрээнд өгөх хөнгөлөлтийг тусгасан байх)
Сонирхсон
студи болон компаниуд материалаа ХААН Банкны Маркетингийн хэлтэст гэж хаяглан дугтуйнд
битүүмжлэн 2012 ны 1-р сарын 27-ны өдөр 17:00 цагаас өмнө
Төв ХААН Банкны ресепшин дээр хүлээлгэж өгөхийг урьж байна.
Хаяг:
Төв ХААН Банк, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-25,
ХААН
Банкны Маркетингийн хэлтэс
Дэлгэрэнгүй мэдээллийг 332333 (3232) дугаарын утсаар авна
уу.