
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Түүгээр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг ажлаас нь чөлөөлжээ. Өнгөрсөн намар тус газрын дэд дарга Р.Бадамдамдинг ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед С.Энхбатыг гадаадад эмчлүүлж буй гэсэн шалтгаанаар үлдээсэн. Цөмийн шаар Монголын нутаг дэвсгэрт булуулах зэрэгтэй холбоотой асуудал үүссэний улмаас Цөмийн энергийн газрынхныг ийнхүү ажлаас халах шалтгаан болсон гэдэг.
Мөн өнөөдрийн хурлаар оюутнуудад сар бүр олгох 70 мянган төгрөгийн тэтгэмжийг өгөхөөр болж байгаа аж.
Д.ОЮУН