“Гранд”-ын шинэ оны анхны дуулиан

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Гранд”-ын шинэ оны анхны дуулиан

Сард нэг удаа 72 нүүртэйгээр хэвлэгдэж, ушигчдын гар дээр очдог “Гранд” сэтгүүлийн 16 дахь буюу 2012 ны анхны дугаар худалдаанд гарлаа. Сонирхолтой мэдээ мэдээллийг фото зургаар баримтжуулж, барууны стэгүүлзүйн хэв маягаар папараци зураг дугаар бүртээ нийтлүүлдэг тус сэтгүүл энэ дугаартаа уул уурхайгаас төрсөн шинэ Монголын нууцлаг хөрөнгөтнүүдийг танилцуулсанаас гадна “МАК”-ийн Б.Нямтайширын хүү, охин хоёрын амьдралдаа хийсэн сонголт, шинэхэн хайр дурлалын романс, Монголын нийгэмд орон зайгаа тодорхойлж ирсэн хүчирхэг бүсгүйчүүдийг онцолсон байна.

Шинэ зууны Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлж буй уул уурхайн салбарын магнатууд гэхээр улиг болсон Ц.Мянганбаяр, МАК Б.Нямтайшир, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат тэргүүтнүүдийг бид мэддэг. Тэгвэл “Гранд” сэтгүүл уул уурхайн хөшигний ардах жинхэнэ нууцлаг хөрөнгөтнүүд, 2020 оны Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг тодорхойлох уул уурхайн залуу нууц ноёдыг танилцуулсан нь тун ч сонирхолтой материал болжээ. 90-ээд оны үед хэн хэн нь визний наймаа хийж, амьдрахын төлөөх тэмцэлд унаж босож явахдаа “аав”-ын хаалга хүртэл татаж явсан 4 найз өдгөө дэлхийд данстай уул уурхайн хувь эзэмшигчид болж хөлжсөн ижил хувь тавилангийн баатрууд нь “Алтайн хүдэр”-ийн Базараа, “Занаду майнз”-ын Ганбаяр, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл ноёнтны дүү хамар хэмээх Ганболд, 90-ээд оны үед шуугиулж явсан швейцарь хэмээх Отгоо нар. 

20-р зууны эхэн үед амьдарч байсан, үүх түүх, намтар түүх нь тун ч учир битлүүлэг, тэр хэрээрээ сонирхолтой түүхэн хүн, Монголын сүүлчийн хааны хатан Дондогдулам, Монголын туршлагатай парламентч, хашир хуульчдын нэг, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн гэргий, “Гандирс” компанийн ерөнхий захирал хатагтай Ц.Эрдэнэчулуун, 20-р зууны Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны тэрбумтнуудын нэг Ш.Отгонбилэгийн голомт залгах хүү, “НИК-Петровис” компанийн захирал О.Содбилэгийн гэргий, “Ажигана” группийн ерөнхийлөгч Э.Туул, Монголын урлагийн тэнгэрт яг өнөөдөр гялалзаж буй сонгодог дива, “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал зэрэг чухамдаа бидний нэгэн он цаг, эрин зуунд амьдарч буй хүчирхэг дөрвөн эмэгтэйг “Гранд lady” буландаа тус сэтгүүл онцолсон байна. Эр хүнээс хараат бус, шинэ нийгмийн содон үзэгдэл болсон бүсгүйчүүдийн ертөнц, амьдрал, намтар түүх танд таалагдахаас гадна нэгийг бодоглуулах нь лавтай. Ялангуяа, хэвлэлд ам нээдэггүй, хааяахан дээдсийн хүлээн авалт, арга хэмжээнд ганган, хээнцэр, өө сэвгүй дүр төрхөөр айлчлаад гарч оддог, яг тулаад ирэхэд нийгэм болоод бизнесийн салбартаа бол супер хатагтай Ц.Эрдэнэчулууны ярилцлага тун ч сонирхолтой болжээ. Тэгвэл “Гранд би” зочны ярилцлагын буланд УИХ-ын эрхэм гишүүн, Монголын улс төрд мод тарихаар ирсэн Гарьдхүүгийн Баярсайхан уригдаж оюутны ширээнээс гахай зөөж, ганзага үүрч явсан амьдрал, намтар түүхээ илэн далангүй хувцаалцсан байна.

“Гранд амьдрал“ буланд алтан үеийн мисс 2 сайхан бүсгүйн амьдрал, намтар багтсан нь Монголын сайхан бүсгүй шалгаруулах улсын 2-р уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт, топ модель  Э.Одгэрэл, Д.Бямбасүрэн нар. Хоёулаа нэг оны миссүүд өөр өөрийн зам харгуйгаар амьдрал, намтар түүхээ бичиглэж явааг эндээс сонирхож болох нь ээ. Тэр дундаа 90-ээд оны эхэн үед шуугиан тарьж байсан “Бүлээн нурам” киноны Эсү охины дүрийг амилуулсан эмч мэргэжилтэй мисс Д.Бямбасүрэн хэмээх эрхэмсэг нэг хатагтай танд тун ч  сонирхолтой байх болов уу.

Энэ мэт 2011 оны 12-р сард болсон онлох үйл явдлууд болох “Гоёл” наадам, МАН-ын дээдсийн цугларалт гэж болохоор оны тэргүүн наадам “Алтан сарнай”-гаас хийсэн сонирхолтой сурвалжлага “Гранд”-ын энэ дугаарыг чимэглэжээ. Дашрамд нэмж дуулгахад “Гранд” сэтгүүлийн 1-р улирлын нэмэлт захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та Монгол шуудан, Түгээмэл шуурхай шуудан, Скай пост, Улаанбаатар шуудангийн бүх салбараар захиалан унших боломжтой юм байна. Та сэтгүүлээ яаравчлан захиалаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж