Яо Мин улс төрд хүч үзэх үү

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Яо Мин улс төрд хүч үзэх үү

NBA-гийн шилдэг тоглогч Яо Мин өнгөрсөн зун зодог тайлсан билээ. Тэрбээр их спортоо орхисноос хойш өөрийн төрсөн нутаг Шанхайд сагсан бөмбөгийн баг худалдаж авч, бизнесийн чиглэлээр суралцаж, өөрийн нэрийн брэндийн дарс үйлдвэрлэх болсон. Харин түүнийг улс төрд хүч үзэх гэж буйг “Сhina Daily” сонин мэдээллээ. Тус сонин Шанхайн хууль тогтоох байгууллагад Яо Минийг ажилд орно гэжээ. Харин өдгөө 31 настай Яо Миний төлөөлөгч Жан Минжи “Тэр одоогоор “Шанхайн аварга загаснууд” багийг удирдахаас гадна бизнесийн чиглэлээр сурч байгаа. Түүний хуваарь маш шахуу байгаа. Тиймээс улс төрийг сонирхохгүй байгаа гэв.

Б.Зүчи

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж