Ахмад настны тэтгэвэр нэмэхийг гишүүд дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ахмад настны тэтгэвэр нэмэхийг гишүүд дэмжиж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо яг одоо “А” танхимд хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар долоон асуудлыг хэлэлцэх бөгөөд одоо эхний асуудлаа хэлэлцэж байна. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ахмад настны нийгмийн хамгаалалын талаар гишүүд дэмжиж байгаа бөгөөд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар энэ оны төсөвт суулгаж өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлын дараа УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих багц хуулийн төслийг хэлэлцэнэ.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж