Хамтарсан Засгийн газар сүүлчийн хуралдаанаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар сүүлчийн хуралдаанаа хийж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаан хамтарсан засгийн сүүлчийн хуралдаан болж байгаа юм. Шинээр томилогдох сайдуудыг Ерөнхийлөгч дэмжиж, гарын үсэг зурвал тэд энэ долоо хоногтоо томилогдож, МАН-ын Засгийн газар албан ёсоор эмхлэн байгуулагдах учиртай билээ. Юутай ч өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлт батлах тухай, Улсын нөөцөөс өвс, тэжээл худалдаж, нөхөн бүрдүүлэх тухай асуудлуудыг Шадар сайд М.Энхболд оруулж байгаа бол Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулах ажээ. Түүнчлэн Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах тухай асуудлыг Т.Бадамжунай сайд танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд С.Батболд нууц асуудал хэлэлцүүлэх юм байна.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж