Афганистаны уран бичлэгийн зураач таван жилийн эцэст дэлхийн хамгийн том Коран судрыг бүтээж дууслаа. Энэ номын хуудас 2.28 метр урттай аж. Цаас болон бөс даавуугаар урласан Коран 218 хуудастай бөгөөд 500 кг жинтэй.
Дэлхийн хамгийн том Кораны хавтсыг хийхэд 21 ямааны арьс ашигласан байна. Таван жил үргэлжилсэн энэ бүх ажилд хагас сая ам.доллар зарцуулжээ. Мохаммед Сабир Хедри хэмээх зураач есөн оюутантай хамтран энэ номыг хийсэн гэнэ. Хэдийгээр хоёр жилийн өмнө ном бэлэн болсон ч хуудсуудыг үдэх ажил хийгдээгүй, мөн номыг залах байр сав бэлэн биш байснаас энэ тухай мэдээллийг нууцлан, хав даржээ.