“Эмэгтэй таны хөгжил” чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Эмэгтэй таны хөгжил” чуулган болно

АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийг нэгтгэх зорилгоор зохион байгуулах гэж буй “Эмэгтэй таны хөгжил” анхдугаар чуулга уулзалтын тов гарчээ. Тодруулбал, чуулга уулзалт  ирэх гуравдугаар сарын 10, 11-нд Чикаго хотноо болох юм байна. Уулзалтын үеэр Америкт амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийг таниулах, үнэлэмжийг дээшлүүлэх зорилго тавьжээ. Чуулга уулзалтаас АНУ дахь эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулах, Монгол дахь эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдож үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээтэй болгох нь энэ жилийн чуулганы дэд зорилт болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Б.Баатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж