Тэд урьд нь 60 гаруй данс нээдэг байсан бол 120, 2,4 сая үнэт цаасны
арилжаа хийж 236 тэрбум, Засгийн газрын бондын арилжаанаас хоёр их наяд
төгрөгийг төвлөрүүлсэн зэрэг нь урьд урьдны жилүүдийнхээс нэлээд олон
хувиар их буюу рекорд тогтоосон хэрэг юм.
Мөн Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах мастер гэрээ байгуулсан
нь хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь шинэчлэх томоохон ач холбогдолтой.
Тэд гэрээний дагуу дүрэм журам, хуулиа шинэчлэн батлуулах, төлбөр
тооцооны шинэ систем нэвтрүүлэх гээд олон ажил өрнүүлж байгаагаас гадна
боловсон хүчнүүдээ нийслэлд болон Лондон хотод мэргэжил дээшлүүлэх
сургалтад хамруулсан байна.
Монголын хөрөнгийн биржид хийгдэж байгаа шинэчлэлийн талаар Олон улсын
харилцаа эрхэлсэн захирал Томас Вэрцсингэ “Хөрөнгийн зах зээлийг бүхэлд
нь өөрчилж байгаа. Төлбөр тооцооны шинэ системд удахгүй банкуудыг
хамруулж эхэлнэ.
Энэхүү нэвтрүүлж байгаа шинэ систем гацдаг гэсэн мэдээлэл гарсан байсан.
Энэ нь нэг секундэд 20 мянга орчим тооцоо хийгдэж сүлжээний саатал
гарсантай холбоотой. Харин Монголын хувьд нэг секундэд хоёр тооцоо
хийгдэж байгаа учир саатал гарахгүй” хэмээн ярилаа.
"Нийгмийн толь" сонин